Ажлын нэр, байршил: Гурвансайхан сум. Гадна инженерийн шугам сүлжээний эхний ээлжийн барилга угсралтын ажил










Гүйцэтгэгч: "Цагаан зуун" ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: "Гэрэгэ дизайн" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 1026,0 сая төгрөг
Ажлын явц: Бохир усны шугамын ажил 80%, гадна дулааны шугамын ажил 40%-тай барилга угсарлтын ажил хэвийн үргэлжилж байна.
Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженерүүд, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, ГХБХБГ-ын хяналтын инженерүүд барилга угсралтын ажилд техникийн хяналт гүйцэтгэж шугамын трассын өөрчлөлтийн талаар хуралдаж шийдвэрлэв.
2018 оны 08 сарын 17-ны өдрийн байдлаар гадна дулааны худаг, сувгийн цутгалтын ажлууд хийгдэж байв. Хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон үе шатны ажлын талаар зөвлөмж өгч ажиллалаа.
Хяналт гүйцэтгэсэн: Н.Эрдэнэбат, Э.Энхмэнд