2018 оны орон нутгийн хөрөнгөөр тус аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ДУГАОНӨГ/201812005 тоот гэрээгээр "Вектор мэп" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх төлөвлөгөөтэй уялдуулан сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. Өнөөгийн байдлаар бэлтгэл судалгааны ажил дуусч тайланг хүлээн аван хээрийн хэмжилт судалгаанд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны хооронд гүйцэтгэхээр ажиллаж байгаа ба ажлын зохион байгуулалт хяналтыг ГХБХБГ гүйцэтгэж судалгааны багуудад хуваагдан хяналт тавин ажиллаж байна.

2018-07-26
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР