АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХУЛД СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА СПОРТ ЗААЛНЫ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2018-10-11

Хулд сумын төвд баригдаж байгаа Спорт заалны барилгын явцтай аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа. Тус спорт заал нь 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 329 сая төгрөгөөр суурь болон хүрээ нь баригдаад ажил нь зогссон байсан бөгөөд 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 318 сая 434 мянган төгрөгийн санхүүжилт нь шийдэгдэж “Гурван дэлгэр” компани барилгын ажлыг гүйцэтгэж байна. Спорт заалны цахилгаан, халаалт, бохирын асуудлыг төсөвт нь багтаан шийдвэрлэж байгаа төдийгүй одоогоор барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Хулд сумын ард иргэд 10 сард багтан шинэ Спорт заалтай болох боломжтой боллоо.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР