Өлзийт, Гурвансайхан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөө батлагдлаа
2018-12-31

Өлзийт, Гурвансайхан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014 онд боловсруулсан боловч мэргэжлийн зөвлөлөөр хянагдаагүй байсан. Өлзийт сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Хот сервис” ХХК боловсруулж 2018 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн 09/2018, Гурвансайхан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ББСМО” ХХК боловсруулж 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 49/2018 дугаар магадлалын дүгнэлтээр тус тус баталгаажуулсан. Мөн Өлзийт сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит 7 дугаар хуралдаан, Гурвансайхан сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн ээлжит 8 дугаар хуралдаанаар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан.
Санал асуулга