АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ БҮХ СУМ, СУУРИН ГАЗРЫН ХАЯГИЙН ТЭМДЭГ СУУРИЛУУЛСАН АНХНЫ АЙМАГ БОЛОВ.

2018-12-20

2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан улсын төсвөөс аймгийн бүх сумын нутаг дэвсгэр дэх түүх соёл, байгалийн дурсгалт газар, үл хөдлөх хөрөнгө (өвөлжөө, хаваржаа, амралт сувиллын газар), түүнд хүрч очих улс, орон нутгийн чанартай авто замууд, тэдгээрийн чиглэл зэргийг бүрэн гүйцэд, зөв зураглах, мэдээллийн санг байгуулах ажлыг зохион байгуулж 2017 онд Хаягийн мэдээллийн санг хүлээлгэн өгсөн.

Хаягийн мэдээллийн сангийн зургийн дагуу сум суурин газрын хаягийн тэмдгийг суурилуулах ажлыг Дэлгэрцогт сум 2017 онд орон нутгийн хөгжлийн сангийн 1,8 сая төгрөгийн хөрөнгөөр эхлүүлээд байсан ба тайлант онд үлдсэн 14 суманд зохион байгуулж мэдээллийн сангийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж дууслаа.

   Ажлын тайланг гүйцэтгэгч компани сумдад болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус бүр 1 хувийг хүлээлгэн өгсөн.

   Аймгийн төвийн хаягжуулалтын ажлын худалдан авах ажиллагаа зарлагдаж “МЭП СҮРВЭЙ” ХХК шалгарч гэрээ байгуулан ажлаа 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн байдлаар 60 ширхэг гудамжны, 14 ширхэг чиглэлийн тэмдэг, 222 ширхэг барилга байшингийн хаягийн тэмдэг, 1054 ширхэг гэр хорооллын хашааны тэмдэг, 102 ширхэг гэр хорооллын гудамжны тэмдэг суурилагдсан байна.

Аймгийн хэмжээнд 10x15-ын хэмжээтэй хашааны тэмдэг 3956 ширхэг, 12x40 хэмжээтэй гэр хорооллын гудамжны хаягийн тэмдэг 537 ширхэг, 50x50-ын хэмжээтэй байшин барилгын дугаарын тэмдэг 769 ширхэг хаягийн тэмдэг,       60 ширхэг гудамжны 14 чиглэлийн тэмдэг суурилагдаад байна.

                   

Тайлант онд аймгийн хэмжээнд төв суурин газруудын хаягийн тэмдэг бүрэн хийлгэж дууссан анхны аймаг болсон байна. Тус газрын зүгээс “Хаягийн зураг”-ийг хэрэглээгээр шалгаж, сумын нутаг дэвсгэр дэх түүх соёл, байгалийн дурсгалт газар, үл хөдлөх хөрөнгө (өвөлжөө, хаваржаа, амралт сувиллын газар), түүнд хүрч очих улс, орон нутгийн чанартай авто замууд, тэдгээрийн чиглэл бүрэн гүйцэд, зөв орсныг газар дээр нь тулгаж, хаягийн зурагт оруулан баяжуулж ажилласан бөгөөд хаягийн тэмдэг суурилуулах ажил нь мэдээллийн сантай таарч байгаа эсэх, тэмдгүүд нь стандарт нь нийцсэн эсэх тал хяналт тавьж ажиллалаа.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР