МАНДАЛГОВЬ ХОТЫН ҮЕРИЙН ДАЛАН, СУВГИЙН ЗУРАГ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАВ

2018-10-08

Мандалговь хот анх байгуулагдсан үеэс өнөөдрийг хүртэл инженерийн бэлтгэл арга хэмжээ буюу  гадаргуугийн усыг зайлуулах далан суваггүй улмаас иргэн, аж ахуй нэгж, нийтийн эзэмшлийн барилга байгууламж өртөж эдийн засаг, санхүүгээр хохирдог. Тиймээс 2018 онд үерийн усны урсац болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж 7,68 км сувгийн  ажлын зураг боловсруулсан. Тус суваг нь 3,07км далд суваг, 4,6км трапец огтлолтой ил  сувгаас бүрдэх бөгөөд 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнээс 2018-2019 оны Улсын төсвийн Барилга, хот байгуулалтын сайдын багцад 1,2 км далд сувгийн 1.424,0 сая төгрөг батлагдсан 2019 онд барилга угсралтын ажил эхэлнэ.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР