ГЕОДЕЗИЙН БАЙНГЫН ЦЭГ ТЭМДЭГТИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН АЖИЛ ДУУСЛАА

2018-11-21

Байгууллагын даргын удирдамжийн дагуу 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд улсын нэгдсэн санд бүртгэлтэй байгаа аймгийн нутаг дэвсгэрт орших геодезийн байнгын цэг тэмдэгтийн үзлэг, тооллогыг зохион байгууллаа. Тооллогоор триангуляцийн сүлжээний 326, үндсэн, дэд сүлжээний 105, өндрийн сүлжээний 71 нийт 502 цэг тэмдэгтийг газар дээр нь үзэж, тоолох ажлыг  зохион байгуулж 5336 км маршрутыг туулсан. Тооллогын дүнгээр триангуляцийн сүлжээний 326 цэгээс 102 цэг бүрэн бүтэн, 178 цэг гаднах тэмдэглээс /модон болон төмөр пирамид/ байхгүй үндсэн цэг бүтэн, 27 цэг гэмтсэн, 19 цэг устсан, үндсэн, дэд зураглалын сүлжээний 105, өндрийн сүлжээний  71 цэг бүрэн бүтэн байлаа.  Цэг тэмдэгтийн мэдээллийн санд атрибут нэмж тооллогын дүнг оруулж баяжуулсан

                                                         

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР