ШИЛЭН КАБЕЛИЙН ШУГАМЫН ТРАССЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД НЭГТГЭЖ МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭВ

2018-11-13

Тус аймгийн хувьд шилэн кабелийн шугам тавигдаад нилээдгүй хугацаа өнгөрсөн боловч гүйцэтгэлийн зургийг нэгтгэж мэдээллийн сан үүсгээгүй байсан юм. Сүүлийн жилүүдэд газар өмчлөл, хот байгуулалтын кадастр зэрэг асуудлууд ихээхэн эрчимжиж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах, шилэн кабел зэрэг шугам сүлжээний трассын зургийг нэгтгэн мэдээллийн сан үүсгэх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм. Иймд тус оны шинэлэг ажлын хүрээнд албан хэрэгцээнд зориулж аймгийн хэмжээний шилэн кабелийн шугамын трассын гүйцэтгэлийг нэгтгэж мэдээллийн санг үүсгээд албан хэрэгцээнд ашиглахад бэлэн болгоод байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР