Цагаандэлгэр сумын 240 суудалтай Соёлын төвийн барилга

2020-08-03
Ажлын нэр, байршил: Соёлын төвийн барилга, 240 суудалтай, Цагаандэлгэр сум.
Захиалагч: БСШУСЯ, аймгийн ЗДТГ
Гүйцэтгэгч: “Хэрмээдэй” ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: “Өлзий-Иш” ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Улсын төсөв, 1,228,346 087 төгрөг
Ажлын явц: 20%
Тус барилга нь тэнхлэгэрээ 27.0 х 27.0 м хэмжээтэй, цутгамал төмөр бетон шугаман суурь, төмөр бетон арагт бүтээцэн хийцтэй, зоорьгүй 2 давхар барилга юм.
2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар газар шороо, суурийн ажил хийгдсэн, 1-р давхрын баганын арматурчлал хийж , хэв хашмал угсарч байв. Барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллгааг чанд мөрдөж ажиллах болон үе шатны ажил гүйцэтгэх талаар үүрэг даалгавар зөвлөмж өгч ажиллалаа.
Хяналт гүйцэтгэсэн: Барилга, хот байгуулалтын хэлтэс
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР