Аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон туслах үйлчилгээний ажил
2020-08-17




Ажлын нэр, байршил: Аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон туслах үйлчилгээний ажил
Захиалагч: БХБЯ
Гүйцэтгэгч: "Сайн констракшн" ХХК, туслан гүйцэтгэгч: "Сан констракшн" ХХК
Зураг төсөл зохиогч байгууллага: "Инж байгууламж" ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: Азийн Хөгжлийн Банк, 8,395,4 тэрбум төгрөг
Ажлын явц: 20%
Тус цэвэрлэх байгууламж нь хоногт 3000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Байгууламж нь тэнхлэгээрээ 63.0х18.0 м хэмжээтэй. Газар доор бохир ус цэвэршүүлэх байгууламж нь цутгамал төмөр бетон суурьтай, төмөр бетон ханатай. Тус цэвэрлэх байгууламжийн барилга баригдсанаар ахуйн бохир усыг орчин үеийн өндөр технологоор цэвэрлэж, байгаль орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдах орчин бүрдэх юм.
2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар захиргаа аж ахуйн барилгын өрлөгийн ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна.
Хяналт гүйцэтгэсэн: Н.Эрдэнэбат, С.Гааньдиймаа
Санал асуулга