Вертаул газрын харилцаа

2020-10-05

Дэлхий нийтээр цар тахал гарсан одоогийн нөхцөл байдалд хамгийн ихээр ашиглагдаж байгаа технологи нь ВР буюу Вертуал реалити юм. Уг технологи нь программ хангамж ашиглан бодит ертөнцийг хуулбарлан алсын зайнаас тухайн орчинг бодитоор харах боломжийг бүрдүүлж өгдөг үндсэн үүрэгтэй технологи.

Тус газар нь Вертуал реалити технологийг Газрын цахим бирж, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн мэдээллийн сантай холбох туршилтын ажлыг хийж байна. Манай аймаг эхний ээлжинд 28 нэгж талбар, дуудлага худалдаагаар олгох 13 байршлыг VR технологитой холбоод байна.

Ингэснээр Газрын цахим биржид хандахдаа тухайн дуудлага худалдаа явагдах газрын бүх төрлийн мэдээллийг авч болох хэдий ч тухайн газар дээр очсон мэт нөхцөл, боломжийг бүрдүүлж хараахан чадахгүй хязгаарлагдмал байгаа байдал шийдэгдэх боломжтой болж байна.

 
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР