Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн, газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажил
2020-10-22

Улсын төсвийн санхүүжилтээр “Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн, газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажил”-ыг улсын хэмжээнд хийж гүйцэтгэхээр “Ланд овнер ХХК” “Газар дэлхий ”ХХК-иуд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай гэрээ байгуулан уг ажлыг дараах чиглэлээр хийж гүйцэтгэж байна.
Үүнд :
- Газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллын тооллого явуулах, зурагжуулах
- Төрийн өмчийн газрыг зурагжуулах бүртгэн, газрын кадастрын мэдээллийн санд оруулах баталгаажуулах
- Зөвшөөрөлгүй газар ашиглаж буй зөрчлийг газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр илрүүлэх, судалгаа хийх, зөрчил арилгах арга хэмжээг тодорхойлох
- Өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын тооллогыг шинэчлэн хийх, зөрчилтэй нэгж талбаруудын зөрчлийг тодорхойлох
- Газрын суурь үнэлгээг тогтоох зэрэг ажлуудыг сум тус бүрээр газар дээр нь тодруулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Санал асуулга