Албан хаагчиддаа халуун баяр хүргэе

2021-05-07

Шинжлэх ухаанд суурилсан Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 67 жилийн ойг тохиолдуулан орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа санал санаачилга, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батцэцэгийг аймгийн “Хүндэт тэмдэг”, Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа, Өндөршил сумын Газрын даамал Б.Нарандэлгэр нарыг аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа. Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хөдөлмөр зүтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан ажиллаж байгаа салбарын нийт албан хаагчдад “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР