НЭГЖ ТАЛБАРЫН ХУВИЙН ХЭРГИЙГ ЦАХИМЖУУЛЖ, МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ ХОЛБОХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-29
Аймгийн хэмжээнд 2003 оноос хойш иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлсэн газрын нийт 24600 нэгж талбарын цаасан хувийн хэргийг цахимжуулж, Газрын кадастрын мэдээллийн сантай холбох ажлыг зохион байгуулаад байна. Дээрх ажлын хүрээнд:
- Газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлт
- Эрх бүхий этгээдийн шийдвэр
- Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Багийн Засаг даргын тодорхойлолт
- Гэрчилгээний хуулбар
- Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
- Газар өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ
- Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа
- Кадастрын зураг
- Газрын татвар, төлбөр төлсөн тухай баримт
зэрэг ГХГЗЗГ-ын даргын 2016 оны А/169 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хувийн хэрэг”-т байх шаадлагатай материалыг бүрдүүлж, аймгийн хэмжээнд 300,000 гаруй хуудас цаасан баримтыг цахимжуулсан.
Ингэснээр:
- Архив, албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу нэгж талбарын хувийн хэргийн бүрдлийг хангаж захирамжийн он цагийн дараалалд оруулан хадгаламжийн нэгж үүсгэн архивлаж, нэгж талбарын хувийн хэргийн цахим архивыг үүсгэсэн.
- Тус аймгийн хэмжээнд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь өөрийн газрын нэгж талбарын хувийн хэрэгт хадгалагдаж байгаа материалыг газрын харилцааны цахим систем www.egazar.gov.mn болон www.emongolia.mn сайтаас авах боломж бүрэн бүрдсэн.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР