УЛСАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
2023-02-13

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнэх, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 2023 оны 02 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Зөвлөгөөний үеэр идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж 2022 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн “Шилдэг байгууллага”, “Шилдэг ажил”, “Шилдэг мэргэжилтэн”, “Шилдэг Газрын даамал”-ыг шалгарууллаа.
ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга Э.Чагнаадорж/
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тус байгууллагын даргатай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын үр дүнгээр улсдаа 4 дэх жилдээ “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ.
“ШИЛДЭГ АЖИЛ”:
Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор аймгийн хэмжээнд 2003 оноос хойш иргэн, ААН байгууллагад өмчлүүлж, эзэмшүүлж, ашиглуулсан газрын нийт 24600 нэгж талбарын хувийн хэргийн 300 мянга гаруй хуудас цаасан баримтыг цахимжуулж, цахим архивыг үүсгэн Газрын кадастрын мэдээллийн сантай холбох ажлыг улсын хэмжээнд анх удаа санаачлан хэрэгжүүлсэн “Нэгж талбарын хувийн хэргийн цахим архив үүсгэсэн ажил” шалгарлаа.
“ШИЛДЭГ ГАЗРЫН ДААМАЛ”:
Сайнцагаан сумын газрын даамал Л.Хулан “2022 оны шилдэг Газрын даамал”-аар шалгарлаа.
Салбараа манлайлан ажилласан хамт олондоо болон сумдын Газрын даамлууддаа халуун баяр хүргэе.
Удирдлага арга зүйгээр ханган ажилладаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар мөн салбарын үйл ажиллагааг дэмжин ажилладаг орон нутгийн удирдлагууд болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.

Санал асуулга