2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрцогт сумын цэцэрлэг
2023-02-28




2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрцогт сумын цэцэрлэгийн барилга баригдана.
Ажлын нэр, байршил: 150 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилга, Дэлгэрцогт сум.
Захиалагч: Боловсрол, шинжлэх ухааны яам
Гүйцэтгэгч: “Ашид бюьлдинг” ХХК
Зураг төсөл зохиогч: “Чулуутын багш” ХХК
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, төсөвт өртөг: 2.447 тэрбум төгрөг
Ажлын явцын тайлбар: 2022 оны улсын төсөвт 160 сая төгрөг батлагдсан бөгөөд гадна дулаан, гадна цахилгаан, гадна холбооны ажлууд тус тус хийгдсэн. Тус цэцэрлэгийн барилга тэнхлэгээрээ 33.0 х 14.5 м хэмжээтэй цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, 2 давхар болно. 2023 оны улсын төсөвт 2.287 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 2023 оны 04 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, тус оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Санал асуулга