Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах:
2021-12-01
- Ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн хүсэлт, өргөдөл;
- Газар олгосон тухай шийдвэр:
- Газрын захирамж, газар ашиглах, эзэмших гэрээ;
- Газар ашиглах, эзэмших гэрчилгээний хуулбар;
- Техникийн нөхцлүүд:
- Дулаан хангамж
- Цэвэр, бохир ус
- Цахилгаан хангамж
- Холбоо радио хангамж
- Инженер геологийн дүгнэлт
- Зураг төслийн байгууллагын тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Магадлалаар баталгаажсан барилгын ажлын иж бүрэн зураг,
- Төсөв;
- Магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралт;
- Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ
- Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээнүүд:
- Зураг төсөл боловсруулах гэрээ;
- Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ;
- Захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх гэрээ;
- Зохиогчийн хяналт хийлгэх талаар зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ;
- Хариуцан бариулагчийг томилсон тухай гүйцэтгэгч байгууллагын даргын тушаал;
- Барилга бариулах инженерийн дипломын хуулбар, иргэний үнэмлэх;
- Барилгын тэг тэнхлэг тавьсан акт, түүнийг тавихад гаргасан зай хэмжээний зураг;
- Захилагч гүйцэтгэгчээр батлуулсан талбайн зохион байгуулалтын зураг,
- Барилга угсралтын ажил гүйцэтгэх график;
- Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах
- Байгаль орчны дүгнэлт /Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан/
www.urban.gov.mn цахим хаягт бүртгүүлэн, цахимаар хүсэлт илгээнэ. Дээрх материалуудыг хуулбарлаж зураг хэлбэрээр оруулна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ:
Санал асуулга