Албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2022 оны жилийн эцсийн хэрэгжилтийг үнэлж дүгнэлээ

2022-12-27

Тус байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчид гүйцэтгэлийн төлөвлөгөөг 1 дүгээр улиралд харьяа хэлтсийн даргаар, төрийн үйлчилгээний албан хаагчид байгууллагын даргаар үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан.

Албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний  жилийн эцсийн хэрэгжилтийг үнэлж дүгнэхдээ Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолын дагуу үнэлгээний багийг байгууллагын даргын тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

“Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-д  заасны дагуу хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ, багаар ажиллах чадварыг үнэлэхдээ ERP системийн “судалгаа” цэсэнд албан хаагч бүрээр санал асуулгын судалгаа үүсгэж хэлтсийн хамт олноос нь санал авч дүгнэлээ.

 Үнэлгээний ажлын хэсэг албан хаагчдын үнэлгээний нэгтгэл, үнэлж үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг байгууллагын даргад танилцуулан нийт 7,1 сая төгрөгний урамшууллыг албан хаагчдад олгосон

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР