Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа

2021-11-29

2021 онд албан хаагчдын 70 хувь нь короновирусын халдвар авч эдгэрсэн тул “Гурван гал” эмнэлэгтэй гэрээ байгуулсны үндсэн дээр нийт 2.300.000 төгрөгийг зарцуулсан. Ковидоор өвдсөн албан хаагчдад уушигны томограф хийлгэж, ковидоор өвдөөгүй албан хаагчдыг шинжилгээнд хамруулж, бүх албан хаагчдыг хэвлийн эхо, нурууны рентгенд хамруулсан.

2020 онд хамрагдсан эрүүл мэндийн үзлэгээр албан хаагчдын 75 хувь нь элэг өөхлөлттэй, цөс нугаларалттай өтгөн, өөрний үрэвсэлтэй байсан бол 2021 оны үзлэгээр элэгний өөхлөлт 20 хувиар буурсан, цөсний нугаларалт өтгөрөлт 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

“Гурван гал” эмнэлэгийн дотрын эмчийн зөвлөсөн эмчилгээг албан хаагч бүр хийлгэж, нэмэлт шинжилгээнд орон нутагтаа хамрагдсан. Үзлэгээр албан хаагчдын 80 хувь нь нурууны суулт муруйлттай, 30 хувь нь уушигны эмгэгтэй гарсан.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР