Албан хаагчдын чийрэгжүүлэлт

2021-06-28

Албан хаагчдын ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах хөтөлбөрт тусгагдсны дагуу чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах арга хэмжээг үе шаттайгаар жил бүр зохион байгуулдаг. Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан спорт зааланд чөлөөт цаг өнгөрүүлэх арга хэмжээг хязгаарласан байсан учир албан хаагчдын гаргасан саналын дагуу албан хаагчдыг фитнесс, спинингээр хичээллүүлж, 3 сарын төлбөр болох  нийт 2,880,000 төгрөг зарцуулсан /байгууллагын дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.8.2 дахь заалт, байгууллагын “Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалтын дагуу/.

Албан хаагчид амьдралын зөв хэвшил болгож фитнесс, спинингээр үргэлжлүүлэн хичээллэж байгаа болно.

Мөн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор долоо хоног бүр спорт зааланд тоглож, албан хаагчдыг бүрэн хамруулж хэвшсэн.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР