Үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө

2017-01-26

Дундговь аймгийн Газрын харилцаа,

барилга хот байгуулалтын газар

  1. ОРШИЛ

            Монгол Улсын Их Хурлын баталсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс энэхүү  “Үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө”-г боловсруулав.

            Төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг багтаасан болно. Үүнд:

  • Ойрын 3 жилд худалдан авах, нийлүүлэх бүтээгдэхүүн /ажил үйлчилгээ/ болон өмчлөлийн стратеги зорилт
  • Төсвийн жилийн хугацаанд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, чанар, тэдгээрийн зардал
  • Олон улсын бүртгэлийн стандартын дагуу жилийн эцсийн тайлантай ижил үзүүлэлтээр боловсруулсан санхүүгийн төсөв
  • Ерөнхий менежерээс байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, боловсон хүчний чадварыг бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлэх болон өмчлөгчийн эрхтэй холбогдсон бусад асуудлууд
  • Төсвийн жилд гарах капитал зардал
  • Тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор улсын төсөвт орох орлого, зарлагын талаарх мэдээлэл

2. ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН МЭДЭГДЭЛ

            Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь  газар, газрын кадастр, газрын төлбөр, геодези, зураг зүй, барилга хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын харьяанд  ажилладаг Дундговь аймаг дахь хэрэгжүүлэгч  агентлаг юм.

            Монгол Улсын Их Хурлаас баталсан төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус газар  2017-2019 оны төсвийн жилд энэхүү Бизнес стратегийн төлөвлөгөөнд тусгагдсан санхүүгийн болон үйл ажиллагааны тодорхой үр дүнд хүрэх зорилтыг тавьж ажиллахаар санал болгож байна. Энэхүү төлөвлөгөө нь тус байгууллагын үйл ажиллагаа болон түүний үр дүнг ил тод нээлттэй байлгах, түүнд зарцуулах хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэгдэн боловсрогдсон юм.

            Байгууллагын үйл ажиллагаа нь газрыг геодези, зураг зүйд үндэслэн иргэн хуулийн этгээдэд эрх зүйн баталгаатайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гагцхүү Монгол Улсын иргэнд өмчлүүлэх улмаар газрыг сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулах барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх хүн амын ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангахад чиглэгдсэн үйл ажилллаагаа явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хяналтын үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

            Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь  нийлүүлэх бүтээгдэхүүнийг тохиролцсон тоо хэмжээ, чанар хугацааны үзүүлэлтийн хүрээнд нийлүүлэхийн тулд боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх урамшуулахтай холбогдсон өмчлөгчийн зорилт авах арга хэмжээг энэхүү төлөвлөгөөнд мөн тусгасан болно.

3. СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

            Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  нь Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон үндсэн үүрэг зорилгоо хэрэгжүүлэх үүднээс бизнес стратегийн төлөвлөгөөг боловсруулж уг төлөвлөгөөний энэ хэсэгт харуулсан бүтээгдэхүүний ангилал болон 5-6-р хэсэгт тусгасан  өмчлөгчийн үйл ажиллагааны чиглэлээ хангах үүднээс дараах стратегийн зорилтыг хангаж  ажиллахаар төлөвлөж байна.

3.1.Байгууллагын алсын хараа

            Барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэн аймгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэнэ.

3.2. Байгууллагын эрхэм зорилго, эрхэмлэх зарчим

Дундговь аймгийн газрын нөөцийг төлөвлөх, зурагжуулах, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, энэ талаар аймаг, сумын Засаг даргын шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар газрыг зөв зохистой ашиглах, хамгаалах, газрын эдийн засгийн үр өгөөжийг иргэд, байгууллага, аж ахуйн нэгж хүртэх нөхцлийг бүрдүүлэх.

Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төлөв, хэрэгжүүлэх үе шатны зорилттой уялдуулан барилга, дэд бүтэц, хот байгуулалт, хот суурины ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө болон барилга байгууламжийн зураг төсөл, тэдгээртэй холбогдолтой судалгаа хийж, санал гаргах, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхэд оршино.

 Эрхэм зорилгыг хангахдаа дараах зарчмыг үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллана.

  • Үндсэн хууль, хууль тогтоомжийг сахин баримтлах
  • Ард түмний нийтлэг ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг зохистойгоор хангах
  • Шударга ёс, тэгш эрх, ардчилсан ёсыг иш үндэс болгох

3.3 Орчны шинжилгээ                                                                                   Бүдүүвч№1

Дотоод орчин

Давуу тал

Сул тал

  • Удирдлагын чадавхи бүрдсэн
  • Мэдээллийн ил тод байдал  бий болсон
  • Компьютер тоног төхөөрөмжийн хангалт сайн
  • Мэргэшсэн, чадварлаг хамт олон бүрдсэн
  •  Сумын газрын даамлууд бие даасан орон тоогоор хангагдаагүй.
  • Байгууллагын бие даасан байргүйгээс албан тасалгаа хүрэлцээгүй, барилгын материалын  лабораторийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй
  •  

Гадаад  орчин

Боломж

Бэрхшээл

  • 21 аймгийн ГХБХБГ болон Газар зохион байгуулагчдын холбоотой ажиллах уялдаа холбоо сайжирсан
  • Мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтууд тогтмол зохион байгуулагддаг.
  • Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар орон нутгаас баримтлах бодлого хангалтгүй.
  • Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр дутмаг.
  • Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй.
  • Сумдын газрын даамлууд мэргэжлийн бус учраас сумын  тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө заавар журмын дагуу хийгддэггүй.
  • Иргэдийн оролцоо муу

 

3.4   Байгууллагийн стратегийн зорилт /хүрэх үр дүн/

            Дундговь аймгийн ГХБХБГазар нь  2017-2019 онд  дараах стратегийн зорилт дэвшүүлж байна. Үүнд:

  • Стратегийн зорилт 1.

Аймгийн  нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах

  • Стратегийн зорилт 2.

 Аймгийн  нутаг дэвсгэр дэх усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, бусад салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж нэгдсэн инженерийн дүгнэлт гаргах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, нөхөн сэргээлт хийх

 

 

  • Стратегийн зорилт 3.

            Шинжлэх ухаан технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулан экосистемийн хамгааллын чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий газар зохион байгуулалтыг салбаруудын онцлогтой нягт шүтэлцүүлэн уялдуулах, иргэдийн санал санаачлага, геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээлэлд суурилсан газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах

  • Стратегийн зорилт 4.

            Хүн амын нутагшилт суурьшил, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, геологи, гидрогеологи, хүрээлэн буй орчны мэдээлэлд суурилсан нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, бүс нутаг, хот суурины хөгжлийн хандлагад нийцсэн хот төлөвлөлтийн арга зүйгээр хангах, хот байгуулалтын кадастр эрхлэх, нэгдсэн мэдээллийн сан байгуулах, хяналт тавих, хэрэгжилтийг зохион байгуулах

  • Стратегийн зорилт 5.

Нийт нутаг дэвсгэр дээрх эдлэн газар, үл хөдлөх хөрөнгө, нөхцөл байдал, үйл ажиллагааг төрийн өмнөөс кадастрын хэмжилт, зураглал, хаягжилт, бүртгэлээр баталгаажуулах, байрлал бүхий үл хөдлөх хөрөнгийн иж бүрэн мэдээллийн сан, хувийн хэрэг, газрын бирж, үнийн мэдээ, үнэлгээ, төлбөр, татварын тогтолцоог байгуулж, төрийн нэрийн өмнөөс хэрэглэгчийг баталгаат мэдээллээр хангах

  • Стратегийн зорилт 6.

            Геодези, зураг зүйн суурь бүхий геологи, хүрээлэн буй орчин, газар ашиглалтын төлөвлөлт, түүний зохион байгуулалт, газрын кадастрын мэдээллийг өгөгдлийн сангийн нэгдсэн стандартын дагуу нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулж Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах

  • Стратегийн зорилт 7

Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийн удирдлага болон гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх

  • Стратегийн зорилт 8

            Байгууллагын болон газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын үндсэн архивыг бүрдүүлэн, архивын сан хөмрөг үүсгэх, архивлах, хэрэглэгчдэд үйлчлэх

  • Статегийн зорилт 9

Сумдын газрын даамлуудыг бие даасан орон тоотой болгох

            Стратегийн зорилт  10.

            Хот байгуулалтын ажлыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулан хөгжүүлж, хүн амын оршин суух, ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх

  • Стратегтйн зорилт  11

           Барилгын салбарын    хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд   зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх,  барилгын чанар аюулгүй байдлыг хангах

  • Статегийн зорилт  12

Хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн норм дүрэм,  журмын хэрэгжилтийг хангаж барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх

  • Статегийн зорилт 13

Байгууллагад шаардлагатай байгаа хүний нөөцийн хэрэгцээг зөв төлөвлөж, албан хаагчдаа сургаж, дадлагажуулах, давтан мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, тогтвор суурьшлыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, түүний удирдлага, зохион байгуулалтыг өнөөгийн шаардлагын түвшинд хүргэж ажиллах

  • Статегийн зорилт 14

Энэхүү стратегийн зорилтын 1-13-д тусгагдсан үйл ажиллагаа тус бүрд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл бүхий төсөл, тухайн жилийн хамтын ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах бүх төрлийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомж, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, хүний нөөц, нийгмийн асуудал, дотоод ажлын зохион байгуулалт, эрх зүйн үндэслэлээр хангах

3.5. Үйл ажиллагааны хамрах хүрээ

Тус газар нь  газрын харилцаа геодези, зураг зүй, хот байгуулалт барилга нийтийн аж ахуйн асуудлыг  засаг захиргааны бүх нэгжийн түвшинд нэгдсэн зохион байгуулалтын удирдлага, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган хэрэгжүүлнэ.       Үүнд: Газар зохион байгуулалт, хот байгуулатын төлөвлөгөө боловсруулж кадастрын зураглал хийхээс эхлээд хот байгуулалт, барилгажилт, нийтийн аж ахуйн салбрын хөгжлийг зохион байгуулах хүртэлх үйл ажиллагаа хамрагдана.

3.6. Эн тэргүүнд худалдан авах /нийлүүлэх/ бүтээгдэхүүн

            ГХБХБГ  нь дээр дурьдсан стратегийн зорилтыг хангахын тулд ирэх 3 жилийн хугацаанд  ГХГЗЗГазрын дарга  болон  Аймгийн  засаг дарга бусад холбогдох байгууллагад дараах бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр төлөвлөж байна.

Үүнд:                                                                                                                           

   Бүдүүвч№2

Бүтээгдэхүүний анги

д/д

Бүтээгдэхүүний нэр

  1. Геодези, зураг зүй

1.1

Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт зам болон барилга байгууламж барих, газар шорооны ажил хийх байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд уг цэг тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгож, зардлыг хүсэлт гаргасан этгээдээс гаргуулан сэргээн босгох ажлыг зохион байгуулах,

1.2

Тухайн орон нутагт хийгдэж байгаа байрлал, өндрийн сүлжээ, бүх төрлийн масштабын байр зүйн зураг, инженер геодезийн ажил, байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлт хийх зэрэг ажлуудад шаардлагатай мэдээллээр ханган, холбогдох мэргэжилтэн хамтарч ажиллах, хэмжилтэнд хяналт тавих, ажлыг хэрэглээгээр шалгаж хүлээн авах

Тоо хэмжээ: Аймаг тус бүрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд

1.3

Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх” ажлын хүрээнд хийсэн байр зүйн тоон зургийг хэрэглээнд нэвтрүүлэх

1.4

“Газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлын тайланг хүлээн авч дүгнэлт гаргахад ГЗБГЗЗГ-тай хамтарч ажиллах, бүтээгдхүүнийг хэрэглээгээр шалгах

1.5

Гэрээт ажлын хүрээнд зохиосон хаягийн зургийг хэрэглээгээр шалган, сумын нутаг дэвсгэр дэх түүх соёл, байгалийн дурсгалт газар, үл хөдлөх хөрөнгө (өвөлжөө, хаваржаа, амралт сувиллын газар), түүнд хүрч очих улс, орон нутгийн чанартай авто замууд, тэдгээрийн чиглэл бүрэн гүйцэд, зөв зураглагдсан эсэхийг магадлаж, хэрэв дутуу орсон бол хаягийн зурагт оруулах

1.6

УИХ-аар батлагдсан “Монгол улсын газар зүйн нэрийн толь”-д тусгагдаагүй газар нутгийн нэрийг шинээр өгөхдөө Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлан өгч, зохих захирамж, тушаал, шийдвэрийг гаргуулан хаягийн зурагт оруулах

1.7

Орон нутгийн төсөвт хаягийн тэмдгийг суурилуулах ажлын зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган тухайн шатны ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж ажиллах

1.8

Аймаг, сумдын ГХБХБГ-т Геодези, байр зүй, зураг зүйн, агаар сансрын зургийн, инженер хайгуул, суурь судалгааны, газар зохион байгуулалтын баримт мэдээллийг заавар журмын дагуу  архивлан хадгалах орчныг бүрдүүлэх, тоо бүртгэлийн тайлан мэдээг хүргүүлэх ажлыг зохион байгуулах

  1. Инженер хайгуул, мониторинг

2.1

Бэлчээр ашиглалтын нөлөөлөлд фото мониторингийн аргаар хяналт хийх мониторингийн цэг байгуулах, мэдээллийн сан үүсгэх, тайлан үр дүнг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

2.2

ГЗБГЗЗГ-с улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулан ирүүлсэн захиалгат хянан баталгааны ажлын үр дүнг актаар хүлээн авч, архивт бүртгэлжүүлэх, хянан баталгаа хийгдээгүй аж ахуйн нэгжийн судалгааг гаргах

2.3

Аялал жуулчлал, амралт, рашаан, сувиллын чиглэлээр тусгай хамгаалалттай газарт болон тогтмол үйл ажиллагаа явуулж буй газруудын хүчин чадал, үйл ажиллагааны төрөл, дэд бүтцийн хангамж болон бусад мэдээллийг цуглуулж, мэдээллийн санг баяжуулах

2.4

Уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа газрын мэдээллийг бүрдүүлэн тоон хэлбэрээр мэдээллийн санг үүсгэж анализ хийх. Үүнд: Эдэлбэр газрын хил заагийн хүрээнд газар ашиглаж байгаа эсэхийг Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар магадлан хэмжилт хийж, гарсан зөрчлийг холбогдох хууль журмын дагуу арилгах арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх. 

2.5

Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинэчлэх, шинээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газруудын тогтоол, тоон мэдээллийг /Shp болон солбицолыг агуулсан хүснэгтэн мэдээлэл/ ГЗБГЗЗГ-т тухай бүрт хүргүүлэх

  1. Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөл

3.1

Аймгийн ерөнхий болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тоон мэдээллийг ГЗБГЗЗГ-аас гаргасан загвар, зааврын дагуу боловсруулан ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

3.2

Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулна

3.3

Аймгийн Дэлгэрхангай, Говь-Угтаал   сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгч, хамтарч ажиллах

3.4

Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын мэдээллийн нэгдсэн санг ажиллуулах журам”-ын дагуу аймаг, сумын Засаг даргын хүчинтэй бүх захирамжийг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

3.5

Аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын үр дүнг сумдын ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж, иргэнд өмчлүүлэх газарт төлөвлөлтийн дагуу газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, түүний хэрэгжилтийн талаарх тусгай судалгаа, тайлан, мэдээг гарган ГЗБГЗЗГ-т хүргүүлэх 

3.6

Иргэнд 2017-2019 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолын биелэлт, 2018-2020 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг  аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн баталж, тогтоолыг эх хувиар нь ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

  1. Газрын төлбөр, татвар үнэлгээ

4.1

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг Газрын биржийн програм хангамж ашиглан цуглуулах

4.2

Аймгийн ГХБХБГ, улс, орон нутгийн төсөвт төвлөрч буй газрын татвар, төлбөрийн орлогын гүйцэтгэлийг “Цахим тайлан” системээс харах, хянах эрхийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

4.3

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, газрын төлбөр ноогдуулах, төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах

  1. Газрын харилцааны зохицуулалт

5.1

Газар ашиглалт, газрын зөрчил маргааны судалгааг нарийвчлан хийж,  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шат дараатайгаар тусгах. Үүнд:                                                                                    -Чөлөөлөх шаардлагатай орц, гарц, гудамж, замын судалгаа

-           Ой сан, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, хориглолтын зурваст давхцаж буй нэгж талбаруудын судалгаа

-           Зам, шугам сүлжээний газрын хамгаалалтын зурвастай давхцаж буй нэгж талбаруудын судалгаа

-           Кадастрын зураг дээрх газрын хэмжээ гэрчилгээнд тусгасан газрын хэмжээнээс зөрүүтэй байгаа эдэлбэр газрын судалгаа

-           Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эдэлбэр газрын судалгаа

-           Шийдвэрлээгүй өргөдөл, түүний шалтгаан

-           Газрын төлбөр төлүүлэх газрын судалгаа

-           Газрын тухай болон холбогдох хууль журам зөрчиж гаргасан захирамжийн судалгаа

 

Аймгийн төвийн гэр хорооллын гудамжнуудыг цэгцлэх, хөндлөн гарц гаргаж, хашааг жигдрүүлэх, тохижуулах арга хэмжээг иргэдийн идэвхтэй оролцоо, төрийн дэмжлэгээр хэрэгжүүлнэ.

5.2

Сумын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, санал зөвлөмж өгч ажиллах, үр дүнг хагас, бүтэн жилээр үйл ажиллагааны тайланд тусган ГЗБГЗЗГ-т хүргүүлэх, зөвлөмж, чиглэл авч ажиллах

5.3

Шүүх байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу шинжээчээр дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, дүгнэлтийг хүргүүлэх

6. Газрын кадастр

6.1

“Лэнд менежер” програм хангамжийг аймгийн хэмжээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн санг эрхлэх, тус Газрын даргын 2016 оны А/188 дугаар тоот тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах

6.2

Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг ашиглаж буй сумын Газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, тогтвортой үйл ажиллагааг хангах, нэгдсэн сүлжээнд холбох

6.3

Газрын биржийн цахим системийг ашиглан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явуулах ажлыг зохион байгуулах

6.4

Гэрээт ажлын гүйцэтгэгчийн зөрүүтэй мэдээллийн жагсаалтаар ангилан гаргасан зөрчлүүдийг арилгах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах

6.5

Аймгийн хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг улирал тутам архивлах, ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

7. Мэдээлэл сан техник программ хангамж

7.1

ГХБХБГ-т дэд домайн контроллер нэвтрүүлэх, дотоод файл сервер нэвтрүүлэх, хэвийн ажиллагааг хангах

7.2

Аймгийн дотоод систем, байгууллагын цахим удирдлагын систем, цахим шуудан, дотоод мессенжер, файл сервер, цахим хурал зэрэг системүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол ашиглах

7.3

ГЗБГЗЗГ-тай болон сумдтай холбогдсон сүлжээ (VPN, интернет), сервер, техник хангамж, проаграм хангамжийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах, хэрэглэгчдийг бүртгэлжүүлэх

8. Хот байгуулалт

8.1

Улсын хэмжээнд хот төлөвлөлт, хүн амын нутагшилт, суурьшлийн талаар хийгдэж байгаа төрөөс баримталж байгаа бодлого, төсөл, хөтөлбөрийг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах

8.2

Аймгын хөгжлийн төсөл, хот, тосгоны  ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах, тодотгох, шинэчлэл хийх асуудлыг санаачлан, жил бүрийн орон нутгийн төсөвт суулгах,

8.3

Аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламж, дэд бүтцийг үе шаттай хэрэгжүүлэх ажлын зохион байгуулах

9. Барилгын чанар, аюулгүй байдал

 

Барилгын материал сорил, шинжилгээний лабораторийн барилгын асуудлыг шийдвэрлэж, тоног төхөөрөмжөөр хангана.

 

Зураг төслийн магадлалын ажлыг орон нутагт зохион байгуулахад анхаарч ажиллах

 

Барилгын хөдөлмөр хамгаалал эрүүл, ахуйн сургалтыг зохион байгуулах, Холбогдох байгууллагатай хамтран зөвөлгөө өгөх, зөрчлийг аргилгуулах арга хэмжээ ажиллах.

 

Барилга байгууламж, их засварын ажлын явцад  захиалагчийн хяналтын ажлыг гүйцэтгэж, барилгын норм ба дүрэм, стандарт, катологи, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангах арга хэмжээг авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх ажлыг зохион байгуулах

10. Орон сууц , нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээ

 

Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний    мэдээллийн сан бүрдүүлэх

 

 

Аймгийн төвд зохиомол биологийн цэвэрлэгээтэй бохир ус цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулна

 

Дулааны станц ашиглалтад орохтой холбогдуулан аймгийн төвийн дулааны шугам сүлжээг үе шаттай шинэчилнэ.

 

Аймгийн төвийн Мандал, Айраг багийн нутаг дэвсгэрт 480 айлын нийтийн орон сууц, үйлчилгээний барилга барьж ашиглалтад оруулна.

 

Аймгийн төвийн гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны нэгдсэн шугаманд холбож, баталгаат ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжид холбогдсон хүн амын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авна

  1. Мэдээлэл сурталчилгаа

11.1

Аймгийн www.gazar.gov.mn цахим хуудасны мэдээллийг орон нутаг дахь салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр тогтмол баяжуулах

  1. Удирдамж арга зүйгээр хангах

12.1

Мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

12.2

Сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө боловсруулан, төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдах, сургалт зохион байгуулах

  1. Дотоодын бүтээгдэхүүн

13.1

Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжүүлэлтийг хангуулах ГЗБГЗЗГ-ын боловсруулсан хууль, тогтоомж, дүрэм журам, заавар стандартад санал өгөх

- Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

                        -Газар төлөвлөлтийн тухай хуулийн төсөл

-           Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль

-           Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн тухай хууль

-           Газар зохион байгуулалт хийх журам;

-           Багийн хилийн цэсийг баталгаажуулах аргачилсан заавар;

-           Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал;

-           Нийслэл, дүүргийн тухайн жилийн ГЗБТ боловсруулах аргачлал;

-           Газар зохион байгуулалтын нэр томьёоны тайлбар толь;

-           Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн мэдээллийн сангийн нэгдсэн программ хангамж боловсруулах ажил;

-           Өвөлжөө, хаваржааны доорх газар болон өвөлжөө хаваржааны орчмын бэлчээрийн газрын жишиг хэмжээг тогтоох норм

-           Иргэнд өмчлүүлэх газрын нөөц тогтоох аргачлал

13.2

Газрын даргын тушаал шийдвэрийн хэрэгжилтийг  хангуулах

13.3

Байгуулагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангуулах

13.4

“Газрын харилцааны салбарын орон нутаг дах нэгжүүдийн шилдгүүдийг шалгаруулах журам”-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Шилдэг мэргэжилтэн, Шилдэг сумын газрын даамалд нэр дэвшиж буй албан хаагчдын материалыг хүргүүлэх

13.5

Төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулж гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулах

13.6

Газрын санхүүгийн тайланг олон улсын стандартад нийцүүлэн гаргаж аудитын дүгнэлт гаргуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх

13.7

Төсвийн зардлыг бууруулж, хэмнэлт гаргаж ажиллах, бараа материалын болон үйлчилгээний орлогод хяналт тавьж орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангах

13.8

Газрын урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төлөвлөлтийг боловсруулах, тайлант оны төсөвт судалгаа хийж төсвийн тодотголоор шаардлагатай зардлыг нэмж тусгуулах саналыг боловсруулж ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

 

 3.7 Стратегийн зорилт бүтээгдэхүүний анги хоорондын уялдаа

Тайлбар: Стратегийн зорилт ба бүтээгдэхүүний анги хоорондын уялдаа холбоог бүдүүвч 1-д тодорхойлсон бөгөөд үүнд дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж байна.                                                                                     

                                                                                                                          Бүдүүвч№3

Стратегийн зорилт

Бүтээгдэхүүн

Уялдаа холбооны талаархи тайлбар

1.

БҮ-6 /Газрын кадастр эрхлэх/

БҮ-3 /Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөл/

БҮ-2 /Инженер хайгуул, мониторинг/

БҮ-5 /Газрын харилцааны зохицуулалт/

Эдгээр бүтээгдэхүүнийг бүс нутгийн болон нутаг дэвсгэрийн хөгжлийн одоогийн байдал ирээдүйн чиг хандлага, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр мэдээллийн сан байгуулан судалгаа хийж газар ашиглалтын эрэлт, хэрэгцээг тодорхойлох, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх хүрээнд зохистой нийлүүлснээр газрыг шинжлэх ухааны үндэстэй технологи арга зүйд үндэслэн бүртгэх газрын улсын тоо бүртгэл хөтлөх газрын нэгдмэл сангийн тайлан гаргах боломж нээгдэх, Холбогдох салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж инженерийн нэгдсэн дүгнэлт гаргах газар улс орны хөгжил иргэдийн амьдрал дэвжин дээшлэх бодит материаллаг үндэс болох юм.

3.

БҮ-1 / Геодези зураг зүй /

БҮ-7 / Мэдээллийн сан, техник программ хангамж/

Эдгээр бүтээгдэхүүний анги нь  аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах. Байгууллагын орон зайн өгөгдлийн дэд бүтцийг бусад салбартай холбон хэрэглээнд гаргаж улсын хэмжээнд үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, мэдээллийг хадгалах, хамгаалах, уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн ил тод байдлыг хангах

5.

БҮ-6 /Газрын кадастр эрхлэх/

БҮ-5 /Газрын харилцааны зохицуулалт/

БҮ-1 / Геодези зураг зүй /

БҮ-4 /Газрын төлбөр татвар, үнэлгээ/

БҮ-7 /Мэдээллийн сан, техник программ хангамж/

Эдгээр бүтээгдэхүүний анги нь нийт нутаг дэвсгэр дэх газар дээрх үйл ажиллагааны зориулалтын эрх тус бүрээр газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн газрын кадастрын нэгдсэн мэдээллийн тогтолцоог байгуулах ажлыг удирдаж (төлөвлөх, зохион байгуулах, хянах), газрын улсын бүртгэлд бүрэн хамруулж төрийн нэрийн өмнөөс баталгаажуулах, санхүү бүртгэлд тусгах, хөрөнгийн эрхийг баталгаажуулах, хөрөнгийн баталгаа болгох, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нөхцлийг бүрдүүлэх, хэрэгжүүлэх.

6.

БҮ-5 / Мэдээлэл сурталчилгаа/

БҮ-6 /Удирдамж арга зүйгээр хангах/

БҮ-7 /Гадаад хамтын ажиллагаа/

БҮ-11 / Дотоодын бүтээгдэхүүн/

Эдгээр бүтээгдэхүүний анги нь стратегийн зорилтыг үр дүнтэй хангах байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангах үндэс болж өгнө. Хүний нөөцийн чадавхи дээшлүүлэлт, дотоод ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтийн хяналт, газрын харилцаа, геодези, зураг зүй, хот байгуулалт, барилгын салбарын ажлын байранд тавигдах да

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР