АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” УУЛЗАЛТЫГ БАРУУН СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА






Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор "Иргэдээ сонсъё" арга хэмжээг энэ сарын 15-22-ны өдрүүдэд Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад зохион байгууллаа.
Манай байгууллагын зүгээс газрын харилцаатай холбоотой нийт 8 төрлийн дараах үйлчилгээг 311 иргэн, хуулийн этгээдэд үзүүлж, www.egazar.gov.mn газрын кадастрын цахим системийг иргэдэд сурталчлах, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.
Шинээр газар өмчлөх 15
Газар эзэмших эрх шилжүүлэх 5
Шинээр газар эзэмших эрхийг баталгаажуулах 16
Хаягийн тодорхойлолт 86
Газраа өвлөх эрхээр шилжүүлж авах 5
Газрын кадастрын зураг 86
Газар эзэмших гэрээний сунгалт 12
Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт 86