Мандал хотхоны эхний ээлжийн 47 айлын орон сууцны барилгын угсралтын ажил

2023-09-14

Сайнцагаан сумын 7 дугаар багт баригдаж буй 245 айлын Мандал хотхоны эхний ээлжийн 47 айлын орон сууцны барилгын угсралтын ажлын явцад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ.
1. Улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй
2. Барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан
3. Барилгын суурийн хийц бүтээцийг угсрахдаа батлагдсан зураг төсөл болон холбогдох норм дүрмийн шаардлага хангаагүй
4. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, бетон зуурмагийн узель байрлуулсан, бетон зуурмаг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл аваагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.
Иймд уг барилгын угсралтын үйл ажиллагааг дээрх зөрчлүүдийг арилгатал улсын байцаагчийн актаар түр зогсоож, бетон зуурмагийн узелийг нүүлгэн шилжүүлэх үүрэг даалгавар өглөө.
Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Цэрэннадмид

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР