МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-11-17
Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 2023 оныг “Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутагт шаардлагатай байгаа газар болон барилгын инженер мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг бий болгох зорилгоор “Мэргэжлээ сурталчлах өдөрлөг”-ийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 дугаар ангийн сурагчдын төлөөллийн дунд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр байгууллагын үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, ажлын зохион байгуулалт, мэргэжлийн багаж тоног төхөөрөмжийн талаар танилцуулж, Газар зохион байгуулалт, Барилгын инженер мэргэжлийн ач холбогдол, мэргэжлийн онцлогийн талаар танилцуулга мэдээлэл хийж, хүүхдүүд болон албан хаагчдын дунд чөлөөт ярилцлага зохион байгууллаа.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР