ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН 2023 ОНЫ ШИЛДЭГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2024-01-26
2023 онд Газрын харилцааны бодлогыг улс, орон нутагт хэрэгжүүлсэн гүйцэтгэлийг дүгнэж, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах “Удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөний үеэр идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж 2023 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн шилдэгүүдийг шалгарууллаа.
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга Э.Чагнаадорж/
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тус байгууллагын даргатай байгуулсан 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, ажлын үр дүнгээр “ГУТГААР БАЙР” эзэллээ.
Салбартаа сүүлийн 8 жил манлайлан ажиллаж байгаа үе үеийн албан хаагчид, хамт олондоо болон сумдын Газрын даамлууддаа халуун баяр хүргэе.
Мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон салбарын үйл ажиллагааг дэмжин ажилладаг Орон нутгийн удирдлагууддаа болон хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР