Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ажлын хэсэг тус аймгийн Дэлгэрцогт суманд ажиллаж байна

2024-03-12

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 04 дүгээр захирамжаар “Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшил, ашиглалтын бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагааг шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2003-2023 онд иргэн, хуулийн этгээдэд эзэмших, ашиглах, өмчлөх эрхээр олгосон нэгж талбарыг Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу олгосон эсэхэд нарийвчилсан шалгалт хийж, зөрчлийг илрүүлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ажлын хэсэг тус аймгийн Дэлгэрцогт суманд ажиллаж байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР