СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-22

Сумдын Газрын даамлуудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 21-ээс 22-ний өдрүүдэд Сайнцагаан суманд зохион байгууллаа. Сургалтын үеэр албан хаагчид албан хаагчид Газрын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, шинэр батлагдсан дүрэм журам, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих томоохон бүтээн байгуулалтуудыг танилцуулж, байгууллагын хүний нөөцийн бодлого, албан хаагчдын нийгмийн баталгаа, 2024 онд хэрэгжүүлэх байгууллагын бодлогыг танилцуулж, Газрын удирдлагын нэгдсэн систем болон сумдын Газрын даамлуудын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлын талаар хэлэлцлээ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн төрийн байгууллагын анхаарч хэрэгжүүлэх зүйл, заалтуудын талаар Дундговь аймаг дахь Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга, өмгөөлөгч Д.Долгорсүрэн сургалт мэдээлэл хийлээ.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР