ГОВИЙН БҮСИЙН 5 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2024-04-12
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас говийн бүсийн 5 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдын дунд зохион байгуулж байгаа сургалтын үеэр орон нутагт газрын харилцааны салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх саналыг хэлэлцэх, авч хэрэгжүүлсэн сайн туршлагыг солилцох, бүсчилсэн хөгжлийг дэмжих, бие биенээсээ суралцах , албан хаагчдын бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа.
Илтгэлийн уралдаанд тус байгууллагын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Хадамдарам "Эвдэрсан газар ба нөхөн сэргээлт" сэдвээр оролцож "ДЭД" байр, Эрдэнэдалай сумын Газрын даамал Э.Ууганцэцэг "Бэлчээр дэх газрын харилцаа" сэдвээр илтгэл тавьж "ГУТГААР" байранд тус тус шалгарсан байна.
Амжилттай оролцсон албан хаагчиддаа халуун баяр хүргэж, салбарын хамт олондоо ажлын амжилт хүсье.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР