ГАЗРЫН БАГЦ ХУУЛЬ БОЛОН ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ХУУЛЬ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-01-10
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төсөл болох Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд:
  • Газрын ерөнхий хуулийн төсөл
  • Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төсөл
  • Газрын төлбөрийн тухай хуулийн төсөл
  • Кадастрын тухай хуулийн төсөл
  • Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл
  • Хот багуулалтын тухай хуулийн төсөл
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг иргэн, хуулийн этгээдэд танилцуулж, санал аван, өгсөн саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгах юм.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР