Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 3 нэгж талбарт ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА зарлаж байна

2021-06-03
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/78 тоот захирамжийн дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дараах байршлуудад газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг дахин цахимаар зарлаж байна. Үүнд:
1. Улсын чанартай авто зам дагуу худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай 3 нэгж талбар (тус бүр 900 м.кв)

Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн 07 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл цахимаар бүртгэнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Дараах материалуудыг бүрдүүлэн газрын цахим бирж болох mle.mn сайтаар бүртгүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
3. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /маягт бөглөх/
5. Дэнчин төлсөн баримт (Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү байх ба 100080000967 тоот дансанд тушаана)
6. Дуудлага худалдааны хураамж төлсөн баримт (Тэмдэгтийн хураамжийн 100080000941 тоот дансанд 12500 төгрөгийг тушаана)

Дэлгэрэнгүй мэдээллийг 70592555, 88058791 утсаар лавлана уу.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР